top of page
  • Writer's pictureSogoo mn

Хүрээний хүүхнүүд



Үдээс өмнө Шаньсигийн нэг худалдаачин ирж бидэнтэй уулзлаа. Түүний хэлэх нь, монголчууд хуримлах нь ховор. Хүрээнд бол тэр байтугай хурим хийдэггүй. Энд ирээд арав гаруй жил болоход хүн хурим хийсэн гэж лав дуулаагүй. Лам нар, хятад худалдаачид уулзаж учирдаг эмэгтэйтэй. Хүрээний ихэнх эмэгтэйчүүд хятад худалдаачидтай амьдардаг. Тэд хятад хэлтэй, хятад, монгол хувцас өмсдөг, хуучир шанз тоглож, хятад дуу дуулдаг, хүрээ байшинд суудаг, ерөөсөө хятад маягийн амьдралтай. Залуу хятад худалдаачид зүдэрч олсон мөнгөө өнгөнд хууртаж ийм хүүхнүүдэд зориулах нь элбэг. Гэлээ ч ойрын жилүүдэд монголчууд албан ёсоор гэрлэж, эхнэр нөхөр болцгоох нь олширчээ. Тэгэвч монгол эхнэрүүд тун чөлөөтэй. Богдын дүү олон эртэй учир ургуулж байсан гэлцдэг.


Хүрээнд нийтдээ 2000-3000 янхан бий. Монголоос гадна орос, япон янхан цөөнгүй. Орос нь голдуу буриад. Мөн зуу гаруй япон янхан байдгийн дийлэнх нь 30-40 настай, Сибирийн төмөр замаар энд ирсэн. "Энэ дэлхий дээр япон гейшаагүй газар нэг ч үгүй. Япончууд гейша нараа даган дэлхийн өнцөг булан бүрт тархан суурьшдаг" гэж ярилцдаг үнэн бололтой.


Ма Хэтянь. "Ар, Өвөр монголоор зорчсон тэмдэглэл" номноос. 1927 оны 1 сарын 11-ны өдөр.



428 views0 comments

Сүүлд нэмэгдсэн

bottom of page