top of page
  • Writer's pictureSogoo mn

Хүсэлт гаргаж монгол хэл бичгийн шалгалтын материалтайгаа танилцаж болно



Монгол хэл бичгийн шалгалтад оролцогчид өөрийн дүн оноотой санал нийлэхгүй байгаа тохиолдолд Боловсролын үнэлгээний төвд хүсэлт гарган шалгалтын дэвтрийг эх хувиар нь тулган үзэх боломжтой боллоо. Тодруулбал, хүсэлт гаргасан шалгуулагчдын материалыг нь үзүүлэн дүнг танилцуулахад дүн оноонд өөрчлөлт орсон тохиолдол гараагүй байна.

Өчигдрийн байдлаар 350 орчим өргөдөл ирж, 200 гаруй нь материалаа тулгаж хариугаа аваад байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох 33138 сурагчаас монгол хэл бичгийн шалгалтыг авлаа. Шалгалтын материалыг энэ сарын 3-10-ны өдрүүдэд мэргэжлийн өндөр ур чадвар бүхий монгол хэл, уран зохиолын 30 багш дүгнэж, оноожуулан 13-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд байршуулсан.

20 views0 comments

Сүүлд нэмэгдсэн

bottom of page