top of page
  • Writer's pictureSogoo mn

Орсон Буур

Өвлийн ид хүйтнээр буур орохдоо цагаан хөөс цахруулан шүдээ хавирч, шилээ шөргөөж, хүрхэрч шавиад муухай загнан ижил сүрэгтээ хүн мал ойртуулахгүй дов, сондуулд хөрвөөх, ойртсон хүн малыг хөөх зэргээр сүр хүчийг үзүүлдэг. Орсон бууртай тэмээнд чоно ч айгаад ойртдогүй билээ. Үүнээс үүдэн чоно Орсон буурны дуу сонссоноос, Оготор шарын дуу сонссон нь дээр гэсэн домог яриа байдаг. Орсон бууранд морьтой хүн хөөгдөж бууранд бариулсан, суудлын машиныг шөргөөж өмнүүр хэрж хөндөлдөөд явуулахгүй байсан гээд баримттай болсон явдал, хууч яриа олон байдаг. Говийн нэгэн аймагт жанжин хүрэн хэмээх буур ид орооныхоо үед өөр нэгэн бууртай тэмцэлдэн хүч тэнцээд бие, биеэ отож хөдлөхгүй хэвтсээр хоёул тэндээ үхсэн гэсэн домог яриа ч тэмдэглэгдэн үлджээ.

Буур унасан хүн босоо буудаггүй. Дээхнэ үед нэгэн хүн орсон бууранд хөөгдөж худагт оржээ. Гэтэл нөгөө буур нь худгийн амыг таглан дээр нь хэвтэхэд нөгөө хүн буурыг босгох санаатай дороос нь хутгаар гэдсийг зүсэхэд буур босолгүй байсаар хоёул тэндээ үхсэн эмгэнэлт явдал байдаг.



29 views0 comments

Сүүлд нэмэгдсэн

bottom of page